Түшиг-Уул ХК-ийн товч түүх


ОХУ-ын геологи хайгуулын экспедиз 1977-1978 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багийн нутагт одоогийн Түшиг-Уул ХК-ийн эзэмшиж байгаа кварцын элсний орд газруудад геологи хайгуул, судалгааны ажлуудыг хийж, асар их хэмжээний нөөцтэй кварцын элсний бөөгнөрөл, хуримтлалуудыг нээн илрүүлж, улмаар москва хотын барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн лабораториудад хими-физик механикийн туршилт, судалгааны ажлуудыг хийж, улмаар тухайн үеийн ЗХУ-ын техникийн хамтын ажиллагааны буцалтгүй тусламжийн хүрээнд Гидро-карьерийн иж бүрэн үйлдвэрүүдийг 1980-1984 онд барьж, ашиглалтад оруулж, Монголын талд хүлээлгэж өгсөн билээ. Улмаар тухайн орд газрын элс хайрганы холимогийг байшин үйлдвэрлэл комбинатууд, төмөр бетон хийц эдлэлийн томоохон үйлдвэрүүд болон Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Багануур, Увс аймгийн баруун туруун, Архангай аймгийн Хайрхан гэх мэт томоохон хот, суурийн газруудыг бетон зуурмагийн үйлдвэрүүдийг түүхий эдээр хангаж, бетон хийц, эдлэлүүдийг асар их хэмжээгээр үйлдвэрлэж, 1980-1990 оны хоорон дахь зам барилга, инженерийн барилга байгууламжууд, орон сууцны барилга байгууламжуудыг зөвхөн Түшиг- Уул ХК-ийн эзэмшиж байгаа Гидрокарьерийн үйлдвэрийн кварцын элсээр барьж байгуулсан билээ. Тухайн үеийн чанар стандартын газраас тухайн үйлдвэрийн кварцын элсний чанар стандартыг өндрөөр үнэлж, хоёр удаа чанарыг алтан медалиар шагнаж байсан. Түшиг-Уул ХК-ийн элсний үйлдвэр нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц үйлдвэр бөгөөд кварцын элсийг угааж баяжуулж, олон улсын стандартад нийцүүлэн бетон зуурмагны үйлдвэрүүд болон барилга, барилгын материалын үйлдвэрүүд, автозам, инженерийн барилга байгууламжуудад нэг жилд 50,000 м3-200,000 м3 элс үйлдвэрлэж, зах зээлд 1 м3 элсийг 22,500 төгрөгөөр борлуулж байна. Тухайн үйлдвэр нь ОХУ-д үйлдвэрлэсэн Земснарядын 2 үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийн нийт хүчин чадал нь жилд 300,000 м3 элс үйлдвэрлэх хүчин чадалтай. Тухайн үйлдвэр нь өндөр хүчдэлийн 10,000 кв-ын эрчим хүчээр хангагдахаас гадна 2 км төмөр замтай, нэг ээлжиндээ 40 полу вагонд элс ачих салаа төмөрзамтай, ачих буулгах машин механизмтай, оффис барилга, ажилчдын цайны газар, 5 автомашины граж, токорын суурьмашин, засвар механикийн цехтэй, сэлбэг хэрэгсэл, бараа материал хадгалах скаладын барилгатай, харуул хамгаалалтын байртай, бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөх талбайтай, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хангалттай, чөлөөтэй явуулах 20 га газартай, кварцын элсний ордгазрын 80 га газартай. Кварцын элсний нөөц одоогийн байдлаар 3,000,000 м3-ээр тооцоолж буй.

Гидро-карьерын нососны хүчин чадлыг нэмэгдүүлж, нуурын гүнээс сорох хошууны
уртыг 40-60 м хүртэл сунгасан тохиолдолд ордны нийт нөөц 12,000,000 м3-д хүрэх бүрэн
боломжтой. Цаашид элсний орд газрын тусгай зөвшөөрлүүдийг нэмж авах бүрэн боломжтой.

Компаний давуу тал:

1. Хараа голын хөндий байрлах кварцын элсний орд газар нь арвин их баярлаг нөөцтэй.
2. Тухайн орд газрыг орчин үеийн техник технологиор олзворлодог. Тухайн техник технологийг баруун европын технологиор шинчилж, хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
3. Орчин үеийн техник технологиор кварцын элсийг угааж, баяжуулдаг, цорын ганц үйлдвэр /өрсөлдөх үйлдвэр одоогоор баригдаагүй/
4. Монгол оронд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар зам барилга, инженерийн барилга байгууламжууд, нийтийн орон сууцнууд, амины орон сууцнууд их хэмжээгээр баригдах, цаашид кварцын элсний эрэлт хэрэгцээ асар ихээр нэмэгдэж байна.
5. Тухайн орд газар нь Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Улаанбаатар хотуудын дунд байршдагаараа байршлын хувьд давуу талтай.
6. Тухайн компаний бүтээгдэхүүнийг борлуулахад автозам, төмөр замаар чөлөөтэй борлуулах боломжтой.
7. Тухайн элсний орд газар дээр бетон хийц, эдлэлийн үйлдвэрүүд барих, бетон зуурмагийн үйлдвэр барих, төмөр замын бетон дэрний үйлдвэр барих, зам гүүр, инженерийн барилга байгууламжийн төмөр бетонон хийц, эдлэхүүн, аяган суурь, багана, дам нуруу зэргийг үйлдвэрлэх бүрэн боломжтой.
8. Цементын заводын үйлдвэрээс 60 км-ын зайд оршдог.
9. Үйлдвэрийн орьены газарт хаус хороолол барих бүрэн боломжтой.
Үйлдвэрийн сул тал:
1. Тухайн үйлдвэрийн элс хайрга сордог носос нь ОХУ-д үйлдвэрлэсэн түргэн элэгддэг,эдийн засгийн үр ашиг багатай. Түүнийг Европын холбооны улсын өндөр хүчин чадалтай насосоор солих
2. Кварцын элсийг Эрдэнэт, Улаанбаатар, Сайншанд,Замын-Үүд, багануур гэх мэт хотуудад борлуулахад элс ачдаг зориулалтын вагоны хүрэлцээ муугаас бүтээгдэхүүнийг борлуултад нөлөөлдөг.
3. Тухайн кварцын элсээр төмөр бетон, бетон хийц, эдлэлүүд хийж, үйлдвэрлэхээс гадна, явган хүний зам болон барилгын бусад хийц, эдлэлүүдийг хийх орчин үеийн
техник технологи байхгүйгээс компаний ашиг орлого санхүүд муугаар нөлөөлдөг.

Компаний удирдлага:
Түшиг Уул ХК анх Монголын хөрөнгийн бирж дээр 1993 онд хувьцаат компани болж, тус компанийг ТУЗ-ын дарга Ж.Баяраа, Гэр бүл, төрсөн дүү нарын хамт тухайн компаний нийт хувьцааны 90 %-ийг Монголын хөрөнгийн бирж дээрээс 1995 онд худалдан авч, улмаар Ж.Баяраа нь тухайн компаний ТУЗ-ийн даргаар, түүний төрсөн дүү Ж.Батсайхан нь Гүйцэтгэх захирлаар өнөө хүртэл тус тус ажиллаж байна.

 

Үлдэгдэл 10-12%-ийг бусад хувьцаа эзэмшигчидтэй тохиролцож, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авах боломжтой.